Бүх бараа

Дэлхийн хамгийн алдартай терруаруудын нэгт тооцогддог Pomerol-д байрлалтай Clos Bel Air эртнээс нягт нямбай усан үзмийн аж ахуйн нэг хэсэг байсаар ирсэн. Померол нь Бордо мужийн баруун эрэгт байрладаг бөгөөд зүүн талаараа Сен-Эмильон, өмнөд болон баруун талаараа Либурнтай хиллэдэг

Clos Bel Air  нь 12-р зууны үеэс эхтэй. Энэ бол алдарт Мальтын загалмайг эзэмшдэг Иерусалимын Гэгээн Иоханы хүлэг баатрууд Хоспиталлерын анхны эзэмшил байв. Лепиний гэр бүл долоон зууны дараа энэ газрыг өвлөн авч, 2.35 га газрыг таван үеэрээ эзэмшжээ. 2022 онд Денис Шазаран, Пьер-Ив Ригау нар Clos Bel Air эдлэнгийн удирдлагыг гартаа авав.

Дарс 

Төрөл: Улаан

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 1.5 грамм  

Үнэр: Хар чавга, бөөрөлзгөнө, хар черри,труфель

Сорт: 96% Мерло, 2% Каберне Совиньон, 2% Каберне Франк  

Хатуулаг: 13%

Насжилт: Царс модон торхонд 15 сар  

Ургац хураалтын жил: 2016 он

Хэмжээ: 750мл  

AOC: Pomerol

Виньерон: Давид Кайо 

Усан үзмийн талбай

Органик байдлаар хөрсийг сайжруулан хамгаалахад чиглэгдсэн ‘HVE3’ стандартыг мөрдөж дагадаг. Эдэлбэр газрын ойр төсөр шилмүүст, навчит болон бутлаг моднуудыг тариалсан. Усан үзмийн талбайн хүрээлэн буй орчныг ойжуулж, цэцэрлэгжүүлснээр хөрсний хэт халалтаас сэргийлж, нүүрстөрөгчийг бууруулж, гадаргын болон гүний усны 
эргэлтийг тэнцвэржүүлэн, ойн амьтан, шувуу, шавж, бичил биетний амьдрах нөхцөлийг үүсгэснээр, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлсэн. Усан үзмийн ороонгын дундаж нас 30. 

Aérial нь Атлантын далай болон Ландес ойн дундах өвөрмөц терруарт ургасан усан үзмээр хийгдсэн. Энэ бол хамгийн өндөр чанартай IGP Atlantique ягаан дарс бөгөөд шинэхэн, хөнгөхөн мэдрэмжийг төрүүлэх нь завгүй хотын амьдралаас холдуулж, аялалд гарахыг уриалах мэт. Aerial болбоос Сенильяк шилтгээний 5 гектар усан үзмийн талбайг хамардаг.  

‍Дарс

Төрөл: Ягаан

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 0.8, грамм  

Үнэр: Нимбэг,цитрусын төрлийн жимс, зэрлэг гүзээлзгэнэ

Ургац хураалтын жил: 2023 он  

Сорт: Каберне Совиньон 50 %, Каберне Фран 50 %

Хатуулаг: 13.5%  

Хэмжээ: 750мл  

AOC: IGP Atlantique

Виньерон: Давид Кайо, Эрик Лагадек

Усан үзмийн талбай

Органик байдлаар хөрсийг сайжруулан хамгаалахад чиглэгдсэн ‘HVE3’ стандартыг мөрдөж дагадаг. Эдэлбэр газрын ойр төсөр шилмүүст, навчит болон бутлаг моднуудыг тариалсан. Усан үзмийн талбайн хүрээлэн буй орчныг ойжуулж, цэцэрлэгжүүлснээр хөрсний хэт халалтаас сэргийлж, нүүрстөрөгчийг бууруулж, гадаргын болон гүний усны 
эргэлтийг тэнцвэржүүлэн, ойн амьтан, шувуу, шавж, бичил биетний амьдрах нөхцөлийг үүсгэснээр, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлсэн. Усан үзмийн ороонгын дундаж нас 30. 

Шилтгээн

Францын хаан XVI Луйсын хөлөг баатар, Аресын гүн Франсуа де Бельсье 1776 онд Ларту шилтгээнийг бүтээн байгуулжээ. Нийт 16 гектар бүхий Ларту шилтгээн 2022 онд Франко-Монгол гэр бүлийн эзэмшилд шилжсэн юм. Ларту болбол дарс үйлдвэрлэлтийн хатуу, чанга шаардлагыг баримталдаг ‘Супериер’ ангилалд багтах нэгж бөгөөд 1 жилд 80,000 лонх дарс үйлдвэрлэх хүчин чадалтай.

Дарс

Төрөл: Улаан

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 1.3 грамм

Үнэр: Лавцаг бөөрөлзгөнө, цангис, улаан лис, интоор, үхрийн нүд, хуш

Ургац хураалтын жил: 2021 он

Сорт: Мерло 98%, Каберне Совиньон 2%

Насжилт: Царс модон торхонд 14 сар

Хатуулаг: 13%

Хэмжээ: 750мл

Виньерон: Давид Кайо

Шагнал: Bordeaux Wine Competition - Алтан медаль

Усан үзмийн талбай

Ларту шилтгээн 12,8 гектар эдэлбэр газартай бөгөөд Дордонь голын эрэгт, Арвейрт (Бордо, Франц) оршино. Шавранцар чигжигдсэн хайргархаг хөрстэй тул Мерло, Каберне Совиньон зэрэг сортуудыг ургуулахад тохиромжтой. Хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэхдээ ‘100% Lutte Raisonnée’ стандартын дагуу пестицид, фунгицидийг зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр ашигладаг. Хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн органик тогтолцоотой. Усан үзмийн ороонгын дундаж нас 25. Нягтрал 1 га газарт 5000.

Шилтгээн

Chateau Tour Saint Pierre шилтгээн нь 18-р зуунд баригдсан бөгөөд 1928 оноос хойш 1988-2007 оны хооронд Сент-Эмилион хотын дарга байсан Жак Хоудинигийн гэр бүлийн эзэмшилд байжээ. 2022 онд үл хөдлөх хөрөнгө нь Денис, Пьер-Ив нарын удирдлагад шилжжээ.

Галло-Ромын үеэс хойш Сент-Эмилион нь усан үзэм тариаллын өлгий нутаг гэгддэг бөгөөд өвөрмөц терруартай билээ. Тус шилтгээн хотын захиргааны зүүн хойно байрладаг ба 11.5 га талбайгаас Saint-Emillion Grand Cru хэмээх ангиллын дарс үйлдвэрлэдэг.

Дарсны амт нь хүчтэй бөгөөд тансаг найрлагыг нь онцолсон таннинаар баялаг. Уг дарсыг уусны дараа аманд жимсний амт хоногшиж үлдэх нь өндөр чанарыг эрхэмлэгч аль эсвэл сайн дарс цуглуулагчдын хувьд оновчтой сонголт болж өгнө.

Дарс 

Төрөл: Улаан

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 1.5 грамм  

Үнэр: Цангис, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, какао, кофе  

Сорт: 80% Мерло, 10% Каберне Совиньон, 10% Каберне Франк  

Хатуулаг: 13%

Насжилт: Царс модон торхонд 12 сар  

Ургац хураалтын жил: 2021 он

Хэмжээ: 750мл  

AOC: Saint-Emilion Grand Cru  

Виньерон: Давид Кайо 

Шагнал: Féminalises Wine Competition, Bordeaux Wine Competition - Алтан медаль, London Wine Competition - Мөнгөн медаль

Усан үзмийн талбай

Тур Сент Пьер шилтгээн 11,5 гектар эдэлбэр газартай бөгөөд  Сен-Эмильон тосгоны зүүн хойд налуу дээр оршино. Шавранцар чигжигдсэн хайргархаг хөрстэй тул Мерло, Каберне Совиньон зэрэг сортуудыг ургуулахад тохиромжтой. Хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэхдээ ‘100% Lutte Raisonnée’ стандартын дагуу пестицид, фунгицидийг зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр ашигладаг. Хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн органик тогтолцоотой. Усан үзмийн ороонгын дундаж нас 25. Нягтрал 1 га газарт 6500.

Blanc de Nuit болбоос Сенильяк, Ларту шилтгээний 0,80 гектар усан үзмийн талбайг хамрах бөгөөд хар усан үзмийн Мерло сортоос гарган авсан цагаан дарс гэдгээрээ онцлог. Инокс 70%, царс модон торхонд 30% исгэлт хийгдсэн тус дарс нь 2024 онд худалдаанд гарсан шинэ бүтээгдэхүүн юм.

Дарс

Төрөл: Цагаан

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 1.3 грамм  

Үнэр: Нимбэг, гүйлс, тошлой, гадир, балт далан хальс  

Ургац хураалтын жил: 2023 он  

Сорт: Мерло 100%  

Хатуулаг: 12.5%  

Хэмжээ: 750мл  

AOC: Vin de France  

Виньерон: Давид Кайо, Эрик Лагадек  

Хэрэглэх заалт: 7-10 градус буюу хүйтнээр ууж хэрэглэнэ

Хадгалах нөхцөл: Нарны тусгалаас хол сэрүүн нөхцөлд, задалснаас хойш хөргөгчинд 7 хүртэлх хоног хадгална

Шилтгээн

Францын хаан XVI Луйсын хөлөг баатар, Аресын гүн Франсуа де Бельсье 1776 онд Ларту шилтгээнийг бүтээн байгуулжээ. Нийт 16 гектар бүхий Ларту шилтгээн 2022 онд Франко-Монгол гэр бүлийн эзэмшилд шилжсэн юм. Ларту болбол дарс үйлдвэрлэлтийн хатуу, чанга шаардлагыг баримталдаг ‘Супериер’ ангилалд багтах нэгж бөгөөд 1 жилд 80,000 лонх дарс үйлдвэрлэх хүчин чадалтай.

Дарс

Төрөл: Улаан

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 1.7 грамм

Үнэр: Лавцаг бөөрөлзгөнө, цангис, улаан лис, интоор, үхрийн нүд, хуш

Ургац хураалтын жил: 2015 он

Сорт: Мерло 98%, Каберне Совиньон 2%

Насжилт: Царс модон торхонд 14 сар

Хатуулаг: 15%

Хэмжээ: 750мл

Виньерон: Давид Кайо

Усан үзмийн талбай

Ларту шилтгээн 12,8 гектар эдэлбэр газартай бөгөөд Дордонь голын эрэгт, Арвейрт (Бордо, Франц) оршино. Шавранцар чигжигдсэн хайргархаг хөрстэй тул Мерло, Каберне Совиньон зэрэг сортуудыг ургуулахад тохиромжтой. Хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэхдээ ‘100% Lutte Raisonnée’ стандартын дагуу пестицид, фунгицидийг зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр ашигладаг. Хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн органик тогтолцоотой. Усан үзмийн ороонгын дундаж нас 25. Нягтрал 1 га газарт 5000.

Франц, Монголын түүхэн харилцааг хүндэтгэн, бид энэхүү дарсаа 'L'Emissaire by Larteau' буюу Лартогийн Элч хэмээн нэрийдэв.

44’000 23’500
Сагслах

Шилтгээн

Листраны гүн Жан-Батист Бастеро 1766 онд Сенильяк шилтгээнийг өмчилж авахдаа жил бүр 1000 ливрийг хатагтай Пишонд өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулсан аж. Жан-Батист Бастеро болбол өмнөд Францын сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд байв. Нийт 40 гектар бүхий Сенильяк шилтгээн 2022 онд Франко-Монгол гэр бүлийн эзэмшилд шилжсэн юм. Сенильяк болбол Медокийн “Язгууртны ургац” ангилалд багтах нэгж бөгөөд 1 жилд 120,000 лонх дарс үйлдвэрлэх хүчин чадалтай.

Дарс

Төрөл: Улаан

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 0.3 грамм

Үнэр: Инжир, мойл, хармаг, лиш цэцэг, ванилин, какао

Ургац хураалтын жил: 2015 он

Сорт: Мерло 49%, Каберне Совиньон 41% Пти Вердо 10%

Насжилт: Царс модон торхонд 12 сар

Хатуулаг: 13,5%

Хэмжээ: 750мл

Виньерон: Эрик Лагадек

Усан үзмийн талбай

Сениляк шилтгээн 30 гектар эдэлбэр газартай бөгөөд Жирондын зүүн эрэгт, Сен-Эстефээс (Бордо, Франц) холгүй оршино. Байгалийн нөөцийг хэмнэсэн, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал, алдагдал багатай, байгаль орчныг бохирдол доройтлоос сэргийлсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах Францын ‘Haute Valeur Environnementale 3’-ийн шаардлагыг мөрдөж, дагадаг. Усан үзмийн ороонгын дундаж нас 25. Нягтрал 1 гектар газарт 6500.

Sénilhac гэдэг 'Sanu Locus' буюу Ариун Газар гэх утгатай үг.

49’000 26’500
Сагслах

Монгол зураг нийгэмлэгийн тэргүүн Баатарын Нямхүү “Луун бэл” зургийг бидний ‘L’Emissaire by Larteau’ дарсанд зориулан бүтээв.

Луу

Луу бөгөөс Хүннү гүрний үеэс нүүдэлчдийн язгуур шүтээн болму. Хөх лууны сүлд Хүннү, Сяньби, Жужан, Уйгур, Хятан зэрэг улсуудад улирчээ. ‘Тэнгэр мэт аугаа’ гэх утга бүхий Дай Юань улсыг байгуулсан Хубилай сэцэн хааны дотоод ордонд лууны гантиг сийлбэр буй. Шандугийн чулуун луу аваас ганц эвэртэй, дөрвөн хөлтэй, хөл бүр нь таван хумстай амуй. Урьдын ерөөлийг санаж, Баатарын Нямхүү цогноймол ‘Хөх луу’ сэрээв.

Шүлэг

Хубилай хаан хаврын нэгэн өдөр Дайду хотын баруун дүүрэгт орших Буддын сүмд мөргөл үйлдээд буцах замдаа Ван Шоу Шань буюу "Түмэн наст" хэмээх ууланд гарч бичсэн шүлгийн хэсгээс:

Буддын сүм дор бурхны өмнө хүж өргөн аяарлаад

Буцах замд сүйх тэрэгнээ ХӨХ ЛУУ хөлөглөжүхүй. 

L'Emissaire x Amidaria

(Дууссан)

Урьдын сайн ерөөлийг санаж L'Emissaire ба Amidaria ‘Үгүлжин шагай’ гэх богширго бүтээв.

Арьсан богширгод багтах зүйлс:

  • Дарс - 1 лонх
  • Үгүлжин шагай - 4 ширхэг

Эрхийн чинээ дөрвөн бэрх

Шагайн 4 талыг бөг, цөг, алц, таа буюу хонь, ямаа, тэмээ, морь гэх бөгөөд онх босвол үхэр гэнэ. Шагайг 5 хошуу малаар бэлгэдэх тул буурин дээр хаяхыг цээрлэдэг. 

Шагай болбол ардын уламжлалт тоглоом наадгай төдий бус бидний нийгэм, соёлыг өгүүлэх тайлбар, үндэстний онцлогийг тусгах толь билээ. 

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНД “...Тэмүжин Жамуха хоёр Хорхонагийн хөндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ...” хэмээмой. 

Шагай солилцох ину нэгэн бие махбодын холбоотой хос мөч мэт салшгүй бат нягт байхын бэлгэдэл болму.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 6’000₮.