Aérial нь Атлантын далай болон Ландес ойн дундах өвөрмөц терруарт ургасан усан үзмээр хийгдсэн. Энэ бол хамгийн өндөр чанартай IGP Atlantique ягаан дарс бөгөөд шинэхэн, хөнгөхөн мэдрэмжийг төрүүлэх нь завгүй хотын амьдралаас холдуулж, аялалд гарахыг уриалах мэт. Aerial болбоос Сенильяк шилтгээний 5 гектар усан үзмийн талбайг хамардаг.
Дарс
Төрөл: Ягаан
Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 0.8, грамм
Үнэр: Нимбэг,цитрусын төрлийн жимс, зэрлэг гүзээлзгэнэ
Ургац хураалтын жил: 2023 он
Сорт: Каберне Совиньон 50 %, Каберне Фран 50 %
Хатуулаг: 13.5%
Хэмжээ: 750мл
AOC: IGP Atlantique
Виньерон: Давид Кайо, Эрик Лагадек
Усан үзмийн талбай
Органик байдлаар хөрсийг сайжруулан хамгаалахад чиглэгдсэн ‘HVE3’ стандартыг мөрдөж дагадаг. Эдэлбэр газрын ойр төсөр шилмүүст, навчит болон бутлаг моднуудыг тариалсан. Усан үзмийн талбайн хүрээлэн буй орчныг ойжуулж, цэцэрлэгжүүлснээр хөрсний хэт халалтаас сэргийлж, нүүрстөрөгчийг бууруулж, гадаргын болон гүний усны
эргэлтийг тэнцвэржүүлэн, ойн амьтан, шувуу, шавж, бичил биетний амьдрах нөхцөлийг үүсгэснээр, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлсэн. Усан үзмийн ороонгын дундаж нас 30.