Clos Bel Air, Pomerol

Clos Bel Air, Pomerol

Product information

292’900 487’500

Description

Дэлхийн хамгийн алдартай терруаруудын нэгт тооцогддог Pomerol-д байрлалтай Clos Bel Air эртнээс нягт нямбай усан үзмийн аж ахуйн нэг хэсэг байсаар ирсэн. Померол нь Бордо мужийн баруун эрэгт байрладаг бөгөөд зүүн талаараа Сен-Эмильон, өмнөд болон баруун талаараа Либурнтай хиллэдэг

Clos Bel Air  нь 12-р зууны үеэс эхтэй. Энэ бол алдарт Мальтын загалмайг эзэмшдэг Иерусалимын Гэгээн Иоханы хүлэг баатрууд Хоспиталлерын анхны эзэмшил байв. Лепиний гэр бүл долоон зууны дараа энэ газрыг өвлөн авч, 2.35 га газрыг таван үеэрээ эзэмшжээ. 2022 онд Денис Шазаран, Пьер-Ив Ригау нар Clos Bel Air эдлэнгийн удирдлагыг гартаа авав.

Дарс 

Төрөл: Улаан

Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахрын хэмжээ 1.5 грамм  

Үнэр: Хар чавга, бөөрөлзгөнө, хар черри,труфель

Сорт: 96% Мерло, 2% Каберне Совиньон, 2% Каберне Франк  

Хатуулаг: 13%

Насжилт: Царс модон торхонд 15 сар  

Ургац хураалтын жил: 2016 он

Хэмжээ: 750мл  

AOC: Pomerol

Виньерон: Давид Кайо 

Усан үзмийн талбай

Органик байдлаар хөрсийг сайжруулан хамгаалахад чиглэгдсэн ‘HVE3’ стандартыг мөрдөж дагадаг. Эдэлбэр газрын ойр төсөр шилмүүст, навчит болон бутлаг моднуудыг тариалсан. Усан үзмийн талбайн хүрээлэн буй орчныг ойжуулж, цэцэрлэгжүүлснээр хөрсний хэт халалтаас сэргийлж, нүүрстөрөгчийг бууруулж, гадаргын болон гүний усны 
эргэлтийг тэнцвэржүүлэн, ойн амьтан, шувуу, шавж, бичил биетний амьдрах нөхцөлийг үүсгэснээр, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлсэн. Усан үзмийн ороонгын дундаж нас 30. 

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 6’000₮.