2025 оны Модон Могой жилийн онцгой бүтээл
Модон Могой жилийн бэлгэдлийг тусган урласан онцгой шошготой бүтээгдэхүүнээ таны Сар Шинийн баярын ширээнд болон бэлгийн сонголтонд санал болгож байна.
Бэлгийн уут үнэгүй дагалдана.
Дарс
Төрөл: Улаан
Амт: Хуурай, 1 литрт агуулагдах сахарын хэмжээ 1.7 гр
Үнэр: Лавцаг бөөрөлзгөнө, цангис, улаан лис, интоор, үхрийн нүд, хуш
Ургац хураалтын жил: 2015 он
Сорт: Мерло 98%, Каберне Совиньон 2%
Насжилт: Царс модон торхонд 14 сар
Хатуулаг: 15%
Хэмжээ: 750мл
Виньерон: Давид Кайо
Усан үзмийн талбай
Ларту шилтгээн 12,8 гектар эдэлбэр газартай бөгөөд Дордонь голын эрэгт, Арвейрт (Бордо, Франц) оршино. Шавранцар чигжигдсэн хайргархаг хөрстэй тул Мерло, Каберне Совиньон зэрэг сортуудыг ургуулахад тохиромжтой. Хортон шавж, ургамлын өвчинтэй тэмцэхдээ ‘100% Lutte Raisonnée’ стандартын дагуу пестицид, фунгицидийг зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр ашигладаг. Хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн органик тогтолцоотой. Усан үзмийн ороонгын дундаж нас 25. Нягтрал 1 га газарт 5000.