Манай “Лэмиссер” ХХК нь 2022 оноос эхлэн Францын Бордо муж дахь өөрсдийн дөрвөн усан үзмийн эдлэнгээс бэлтгэн гаргасан дарсыг Монгол Улсад албан ёсоор импортлон нийлүүлж, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид дарсны гарал үүсэл, чанар, түүний жинхэнэ үнэ цэнийг хадгалан, Бордогийн онцлогийг Монголын хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлаар хүргэхийг зорьж ажиллаж байна.